Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэн бүрт 300 мянган төгрөгийн  тэтгэмж нэг удаа олгох шийдвэр гаргалаа

Улсын Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Тэгвэл Засгийн газраас гаргасан шийдвэрийг яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна. Уг саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, бямба гарагаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргалаа.  Мөн Засгийн газар хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэн бүрт 300 мянган төгрөгийн тэтгэмж нэг удаа олгох шийдвэр гаргалаа. Энэ мөнгийг өнөөдрөөс эхлэн иргэн бүрт олгож эхэлнэ. 

Манай улс 3 сая 371 мянга иргэнтэй. Иргэн тус бүрт 300 мянган төгрөг олгохоор 1 их наяд 11 тэрбум төгрөг болно. Энэ мөнгийг Оюу толгойн арбитрын шүүхэд үүсгэсэн маргаантай холбоотой татварын орлогоос гаргаж, өнөөдрөөс эхлэн иргэдийн хүүхдийн мөнгө, тэтгэвэр, буцаан олголт, ногдол ашиг авдаг данс руу шилжүүлнэ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar/videos/2825660104367954