ЗГ-ын гишүүд хөл хорио тогтоох эсэх талаар шийдвэр гаргаж чадалгүй орой дахин хуралдана гээд таржээ

Сүүлийн өдрүүдэд ковид-19 цар тахлын халдвар эрчимжиж зөвхөн өнгөрсөн 24 цагт 575 хүн өвчилсөн бол 4 хүн нас барсан харамсалтай мэдээллийг ЭМЯ-аас өгсөн.

Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ЭМЯ 28 хоног хатуу хөл хорио тогтоох саналыг оруулсан. Гэвч Засгийн газрын хуралдаанаар хөл хорио тогтоох нь зөв гэсэн ч эцсийн шийдвэрийг гаргаж чадалгүй таржээ. Улмаар өнөөдөр орой дарга нарын түвшинд хөл хорионы асуудлыг дахин хэлэлцэхээр болжээ. Уг нь ЭМЯ-наас Коронавирусийн өвчлөл нэмэгдэж байгаа учраас хатуу хөл хорио тогтоох  саналыг удаа дараа тавьж байгаа. Гэвч Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч чадахгүй байсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүрчихээд буй бөгөөд өнөөдөр ч мөн санал нэгдэж чадахгүйтарцгаажээ. Хэрвээ хөл хорио тогтоох шийдвэр гаргавал Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэх юм. Мөн хэзээнээс хэд хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох болон хөл хорионы үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэр гаргана.  

Түүнчлэн хатуу хөл хориог яаралтай тогтоохгүй бол өдөрт халдвар авах хүний тоо 1000-4000, нас барах хүний тоо өдөрт 25-30 д хүрнэ гэсэн тооцооллыг Эрдэмтдийн зөвлөл гаргаж, ЭМЯ-нд саналаа уламжилаад байгаа юм.