Хоногт 575 тохиолдол нэмэгдэж, 4 хүн нас барлаа

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт 575 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 12.226.651 боллоо. Мөн хугацаанд 185 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 6912  боллоо. Эрүүл мэндийн 6 ажилтан халдварт өртжээ.

Улаанбаатарт 456  тохиолдол нэмж бүртгэгдлээ.  Орон нутагт  110 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд

  • Завхан аймагт 2
  • Сэлэнгэ  аймагт 5
  • Булган аймагт 1
  • Хөвсгөл аймагт 3
  • Архангай аймагт 23
  • Баянхонгор аймагт 3
  • Төв аймагт 30
  • Өвөрхангай аймаг 30
  • Ховд аймагт 4
  • Дорноговь аймагт 4
  • Дорнод аймагт 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 2583 хүн эмчлүүлж байна. Гэрээр 1000 гаруй хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 10
  • Хүнд 70
  • Хүндэвтэр 317
  • Хөнгөн 2186 хүн байна.

Сүүлийн 24 цагт 4 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 17 боллоо. Маш хүнд гэсэн оноштойгоор эмчлүүлж байжээ. 

https://www.facebook.com/watch/live/?v=465659044519885&ref=watch_permalink