УОК-ын дарга С.Амарсайханы гэргий аав, ээжийгээ сахина хэмээн ХӨСҮТ-д нэг хоноод гарчээ

УОК-ын дарга С.Амарсайхан Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр Цахиур.мн сайтын сэтгүүлч түүнээс "Танай гэр бүлийн хүн Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аав, ээжийгээ сахина гэж очоод нөхцөл байдлыг нь голоод нэг хоноод гарсан гэх мэдээлэл байна. ХӨСҮТ бол Улаан бүс. Ингэж хамаагүй орж гарч болдог юм уу" гэж асуусан. Энэ асуултад УОК-ын дарга С.Амарсайхан "Халдвар хамгааллын дэглэм баримтлагдаж явж байгаа. Шинжилгээгээ өгөөд явж байгаа, шинжилгээ нь сөрөг гарч байгаа. Зөрчил дутагдал гаргасан асуудал байхгүй. Сахиураар очсон. Вакцин хийлгэсэн байсан. Урвал өгсөн учраас буцаж, тусгаарлагдсан. Тэгээд шинжилгээгээ өгөөд хариу нь сөрөг гарсан учир одоо ямар нэг байдлаар ХӨСҮТ-тэй холбоотой асуудал байхгүй" гэсэн хариултыг өгөв.