УИХ-ын гишүүн асан Г.Батхүү учир битүүлгээр амиа алдсан хэргийн талаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах саналаа хүргүүлжээ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Төрийн ордонд амиа алдсан Г.Батхүү агсны асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах шаардлагатай тухай саналаа УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргад хүргүүлжээ. Энэ тухайгаа Төрийн тусгай объект болох Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү учир битүүлгээр амиа алдсан хэргийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны "Тусгай хяналтын дэд хороо"-г хуралдуулах саналаа хүргүүллээ.