Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасан талаараа Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулсан. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-ны үеэр олгодог. Хязгаарлалттай холбоотойгоор энэ долоо хоногийн баасан гараг, ирэх долоо хоногийн даваа гарагаас олгоно" гэсэн юм.