ЭМЯ: 377 хүнд халдвар илэрч хоёр хүн нас барлаа

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт 10.652 хүнд шинжилгээ хийснээс 377 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 8447 боллоо. Мөн хугацаанд 95 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4920 боллоо.

Улаанбаатарт 328 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт өвчлөл 7000 боллоо. Хийгдсэн шинжилгээнүүдээс эерэг илэрсэн хувь сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж, 3.54 хувь болжээ.

Орон нутагт  49 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд

  • Сэлэнгэ аймагт 4
  • Дархан-Уул аймагт 16
  • Архангай аймагт 7
  • Төв  аймагт 5
  • Хөвсгөл аймагт 5
  • Увс аймагт 1
  • Булган аймагт 4
  • Ховд аймагт 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 1902 хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд  12
  • Хүнд 34
  • Хүндэвтэр 219
  • Хөнгөн 1637 хүн байна.
  • Сүүлийн 24 цагт 2 хүн нас барлаа. 69, 84 настай хүмүүс халдварын улмаас нас барлаа.

мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

https://www.facebook.com/watch/live/?v=739276756755583&ref=watch_permalink