МОНГОЛЫН АРМИ ХЭДЭН ААВЫН ХҮҮГИЙН АМИАР ТОГЛОХ ГЭСЭН ЮМ БЭ Г.САЙХАНБАЯР САЙД АА

Л.ГЭРЭЛ 

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч энэ сарын 28-29-нд шилжих шөнө бусдад зодуулж, хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тус цэргийн ангид Салаан дарга, дэслэгч 25 настай Г архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хугацаат цэргийн албан хаагч 21 настай Б-г зодож танхайрч, гэмтэл учруулсан юм. 

Тэгвэл салаан даргадаа зодуулж, хүнд гэмтэл авсан 21 настай залуу урд шөнө амиа алдсан харамсалтай явдал боллоо. Талийгаач хүнд хүнд гэмтэл авсан учраас ТТАХНЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан ч эмчилгээгээ даалгүй нас баржээ.

Уг нь эр цэргийн алба гэдэг эрчүүдийн төдийгүй эх орны бахархал байх ёстой. Гэтэл сүүлийн үед цэрэгт тэр дундаа ардын армид алба хааж буй залуус харамсалтайгаар амиа алдах, дарга нартаа дэлгүүлж байгаа баримтууд ил болсоор байна. Хэрэв уншигчид санаж буй бол хэдхэн хоногийн өмнө Зэвсэгт хүчний хүндэт харуулын 032 ангийн цэргүүд нийлэн хоёр цэргийг дарамталж, дэглэж, шоолон доромжилж байгаа бичлэг цахим орчинд тархасан нь олон хүний бухимдлыг төрүүлсэн. БХЯ болоод салбарын сайд нь үүнд хариуцлага тооцно гэж байсан. Мөн  Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Дахин ийм зөрчил гаргахгүйн тулд хяналт шалгалтыг эрчимжүүлнэ” гэж байсан. Гэтэл түүнийг ийн хэлээд нэг сар ч болоогүй байхад дахин нэг цэрэг нас барлаа. Уг нь эрхэм сайд өмнөх таагүй үйл явдлаас дохио авч, цэргийн ангийхан хяналт шалтгалтаа эрчимжүүлсэн ббол дахиад нэг цэрэг, аав, ээжийн сайхан хүү нас барах байсан гэж үү.

Хэдийгээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр "Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага, шат дараалсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно. Мэдээж Хуурай замын цэргийн командлалын удирдлагууд бид ч гэсэн хариуцлага хүлээхэд бэлэн байна" гэсэн тайлбарыг өгсөн. Гэхдээ энэ бол бүрэн дүүрэн хариулт биш. Хожимдсон хайцаалалт. Иймээс Эрхэм сайд та өөрийн биеэр гар ч ирж ард түмнээсээ, цэргийн албанд үрсээ итгэн явуулсан мянга мянган аав, ээжээс уучлал гуй. Хэлсэн амандаа хүрч дахин ийм зөрчил ахиж гаргахгүй байхын тулд хяналт шалгалтаа эрчимжүүл.

Эцэст нь ардмын арми бол монгол эрсийн амиар тоглодог, нэр төр, эрүүл мэндээр нааддаг зугаа цэнгэлийн газар биш!!!