ЭМЯ: Орон нутагт 174, Улаанбаатарт 400 нийт  575 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт 13.210  хүнд шинжилгээ хийснээс 575 хүнд халдвар илэрлээ. Нэг нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн. 400 нь Улаанбаатарт, 174 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Төв аймагт 86, Сэлэнгэ 2, Дархан 15, Орхон 15, Архангай 4, Завхан 2, Хөвсгөл 6, Өвөрхангай 20, Баянхонгор 1, Хэнтий 4, Булган 19 бүртгэгдсэн байна.Нийт батлагдсан тохиолдлын тоо 7589 боллоо. Мөн хугацаанд 185 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4711 боллоо.

Ингэснээр нийт өвчлөл 6268 боллоо. Франкфуртын онцгоор ирсээн 1 иргэний давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

  1. Төв аймагт 86
  2. Архангай аймагт 4
  3. Баянхонгор аймагт 1
  4. Өвөрхангай аймагт 20
  5. Орхон аймагт 15
  6. Сэлэнгэ аймагт 2
  7. Дархан-Уул аймагт 15
  8. Завхан аймагт 2
  9. Хэнтий аймагт 4
  10. Хөвсгөл аймагт 6
  11. Булган аймагт 19 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт 174 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.

Одоогоор 1693 хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 9
  • Хүнд 29
  • Хүндэвтэр 219
  • Хөнгөн 1436  байна.

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/503677757459762