ШШГЕГ-ын түр тусгаарлах байрнаас 116 хүнээс халдвар илэрсэн нь халдварын тоо огцом нэмэгдэхэд нөлөөлсөн

УОК-оос гаргасан шийдвэрийнхээ тэлээр мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

"2021.03.26-ны өдрийн 11.00 цагийн байдлаар 437 хүнээс халдвар илэрсэн нь хоногт бүртгэгдсэн хамгийн өндөр халдварын тохиолдол болсон. Хоногт илрэх халдварын тохиолдол огцом нэмэгдсэн нь нэг голомтоос 116 хүнээс халдвар илэрсэн нь голлон нөлөөлсөн. Та бүхэн мэдэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын түр тусгаарлах байранд байсан 116 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Тухайн байранд нэг өрөөнд 8 хүн байсан. Агааржуулалт муу байсан учраас халдвар өргөн хүрээнд тархсан" гэсэн юм.