УОК: Дөрөвдүгээр сары 5 хүртэл тархалтыг хумиж чадахгүй бол бүх нийтийн хөл хорио тогтооно

УОК дөнгөж сая хуралдаж дууслаа. УОК-ын мэдээлснээр "УОК-ын хуралдаанаар 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл Гамшгийн үеийн УЛААН түвшинд шилжилгүйгээр халдварын тоог бууруулах бүхий л арга хэмжээг авах, тархалтыг хумих чиглэлээр ажиллах, хүн хоорондын зай барих, нэн шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, уулзалт арга хэмжээнд оролцохгүй байх, ААН-үүдэд тавих төрийн байгууллагуудаас тавих хяналт шалгалтыг дээшлүүлэх, дэд сайдуудаар ахлуулсан тусгай хяналтын баг гарч ажиллах арга хэмжээг хэрэгжүүлж, иргэд олон нийтэд халдвар хамгааллын дэглэмийн сахиж ажиллах ШИЙДВЭР гаргалаа.

Цаашдаа иргэн, аж ахуйн нэгж, төр хамтдаа, нэг зорилго дор нэгдэж халдварын тоог бууруулж чадвал дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Гамшгийн үеийн УЛБАР ШАР түвшиндээ үлдэх, чадаагүй нөхцөлд УЛААН түвшинд орж, бүх нийтийн хөл хорионд шилжих нөхцөл байдал үүсээд байна.