Т.Чимгээгийн ах суулт зарлалаа

Төр нийгмийн зүтгэлэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр буруутгагдан хоригдож байгаа Т.Чимгээгийн ар гэрийнхэн Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт зарлалаа.

Түүний ах  "5-6 жил хуулийн байгууллагаар явлаа. 2 жил гаруй хугацаанд эрүүдэн шүүсэн асуудал хөндөгдлөө. Зодож байгааг нь зурагтаар харлаа. Гэтэл хуулийнхан өнөөдрийг хүртэл шийдэж чадсангүй. Илт эрүүдэн шүүж, доромжилж байгааг шүүчихэж чадахгүй шүүгч нар Төв аймагт байна. Тэгэхээр би шүүхээс юу итгэж хүлээх юм. Одоо ганцхан өөртөө л итгэхээс өөр арга алга. Дүүгийнхээ эрх чөлөөг өөрийнхөө амь насаар дэнсэлж байна. Суллагдтал нь би өлсгөлөн зарлана. Маш олон баримтаар энэ хүн хэрэг хийгээгүй гэдэг нь тодорхой байна.

Б.Хурц ямар эрхтэй хүн юм. Т.Чимгээ яасан хүн юм. Хэрэв байцааж, нотлох шаардлагатай зүйл байгаа бол гадуур байцааж болно. Эрүүдэн шүүсэн, дээр нь шээс асгаж байгаа нөхдүүд гадуур байцаагдаж болж байна. Т.Чимгээгийн амь нас тэнд минут, секундээр хэмжигдэж байна" гэлээ.