Дэлхий нийтийг түгшээсэн Корона вирусийн халдвар өнөөдрийн байдлаар 11 аймагт бүртгэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор халдвар бүртгэгдсэн аймгууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байгаа юм.
Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ковид-19-ийн халдвар илэрсэн, эрсдэл өндөр байгаа 11 аймгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариутгалын ажлыг цаг алдалгүй зохион байгуулахад зориулж 512 сая төгрөгийг шийдвэрлэлээ. Мөн аймгийн Засаг дарга нар төсвийг үр дүнтэй, зориулалтын дагуу зарцуулахад хяналт тавьж ажиллана уу гэсэн байна.