УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар ажиллаж байна гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд олны бухимдлыг төрүүлсэн. Учир нь яам агентлагийн газрын даргаар ажиллахад тодорхой шалгуур байдаг атал 26 настай, төрийн албаны шалгалтаа өгөөгүй, сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг дээрх ажилд томилсон нь УИХ-ын гишүүн ээжийнх нь нөлөө бий хэмээн олон нийт бухимдсан.
Тэгвэл Б.Энхмөрөнг холбогдох хууль журмын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.