ЗГ: Хувийн мэдээллийг хамгаалах тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ.

Өнөөдөр:

  • - Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний талаар,
  • - Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар,
  • - Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл,
  • - Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Сонирхуулахад, 3 дугаар сарын 22-ний байдлаар 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих зорилготой зээлийн хүрээнд 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

Ипотекийн зээлийн тухайд, 1,603 зээлдэгчид 121.4 тэрбум төгрөгийн 6 хувийн хүүтэй зээл олгожээ.