Дөрвөн аймагт коронавирусийн халдвар бүртгэгдлээ

Монгол Улсад хоногт бүртгэгдэх коронавирусийн халдварын тоо 200 давсан. Нийслэл тэр чигтээ голомт болоод байгааг Эрүүл мэндийн яамнаас удаа дараа сануулж буй. Гэвч шинжилгээний хариу хүлээлгүй орон нутаг руу зорчих, шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, арилжих зэргээс үүдэлтэй өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4 аймагт халдварын тохиолдол бүртгэгдлээ. Тухайлбал,

  • Булган аймгийн Могод суманд очоод, буцсан нэг иргэн коронавирусийн халдвартай нь батлагдав.
  • Дархан-Уул аймагт 3 иргэнээс халдвар батлагдаж, танадалт судалгаа явагдав.
  • Увс аймагт очсон нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл бий. Тухайн иргэн "Сэмжид Хужирт" сувилалд амарсан өгүүлэмжтэй. 
  • Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" сувилалд эмчлүүлсэн 14 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарчээ.