ЭМЯ: Хоногт 160 тохиолдол батлагдсаны 19 хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт 24.482 хүнд шинжилгээ хийснээс 160 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 4658 боллоо.

Дотоодод халдвар авсан хүний тоо 4125 боллоо. Улаанбаатарт 160 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт өвчлөл 3607 боллоо.

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 160 тохиолдлын 141 нь ойрын хавьтал байна.

Халдварын эх уурхай нь тодорхойгүй 19 тохиолдол байна. Байршлаар нь хэлбэл,

  • БЗД-ийн 4, 14, 26-р хороо
  • БГД-ийн 7-р хороо
  • СБД-ийн 11, 15
  • СХД-ийн 3, 8,25 37
  • Хан-УУл дүүргийн 20-р хороо

Сүүлийн 24 цагт 84 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3296 боллоо.

Одоогоор 1284 хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,