Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хуралдана. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэх бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дархлаажуулалтын явцын талаар” мэдээлэл өгнө. Мөн Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангарагаа өргөх юм.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
/2021.03.18-ны өдөр 10 цагаас/
1.Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
2.“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
3.Элчин сайдыг эгүүлэн татах тухай асуудал;
4.Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа;
5.Цаг үеийн шинжтэй асуудлаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Дархлаажуулалтын явцын талаар”.