2021 оны 3 дугаар сарын 17-наас 3 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын хойд хэсэг, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16,17-нд Алтайн уулсаар, 18,19-нд говь, тал хээрийн нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21,22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.