Архангай аймагт 1, Улаанбаатарт 126 тохиолдол батлагдсаны 4 хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт 11.183 хүнд шинжилгээ хийснээс 127 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 4210 боллоо.

Дотоодод халдвар авсан хүний тоо 3678 боллоо. Улаанбаатарт 126 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт өвчлөл 3329 боллоо.

Архангай аймагт Нийслэлээс очсон 1 иргэнээс халдвар илэрч, орон нутагт батлагдсан тохиолдлын тоо 349 боллоо.

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 127 тохиолдлын 123 нь ойрын хавьтал байна. Эдгээрээс 116 хүнд эхний шинжилгээгээр, 7 хүнд нь давтан шинжилгээгээр халдвар батлагджээ. 

Халдварын эх уурхай нь тодорхойгүй 4 тохиолдол байна. Байршлаар нь хэлбэл,

  • БЗД-ийн 26, 27-р хороо

БГД-ийн 11-р хороо

Сүүлийн 24 цагт 52 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3083 боллоо.

Одоогоор 1014 хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,