Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад бүлгийн гишүүд нь дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсонтой холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар тус байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцжээ. Улмаар Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилохыг бүлгийн гишүүд дэмжсэн байна. Байнгын хорооны дарга томилох асуудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар эцэслэн батлах юм.

Мөн УИХ дахь МАН-ын бүлэг 3 даргатай байсан бол 2 болгосон. Намын бүлгийн дэд даргаар С.Амарсайхан Шадар сайд болсон гэлээ.