Бээжингийн цаг агаарын байгууллагаас сэтгүүлч мэдээлснээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-ны 07:25 цагт Бээжин хот шороон шуурганы эрсдлийг шар зэрэглэл болгожээ. Бээжин хотыг шороон шуурга бүрхэж, үзэгдэх орчин 1 километрээс цааших орчин харагдахгүй болжээ.
Эх сурвалжаас үзвэл, хүйтний эрч нэмэгдсэний улмаас баруун хойноос 4, 5 баллын салхитай байж, шороон шуурга бүтэн өдөр үргэлжилж, орой шороон шуурганы эрч буурч, шөнөдөө шуурга намдаж, үзэгдэх орчин сайжирна. 16-нд, өмнө зүгийн салхины улмаас шороон шуурга дахин дэгдэж, PM10 хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй байна.
Шороон шуургатай үед настайчууд, хүүхдүүд болон амьсгалын замын өвчинтэй хүмүүс гадаа явахгүй байх, гадуур гарахдаа маск, самбай зэрэг тоос шороо нэвтрүүлдэггүй бүтээгдэхүүн хэрэглэж, гэртээ орвол нүүр, хамрын хөндийгөө цэвэрлэхийг холбогдох байгууллага зөвлөжээ.
Синьхуа агентлаг