С.Ганбаатар: Сү.Батболд бол хулгайч

УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдэгдэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдөр УИХ-ын дарга хүний эрхийн төлөө их ярилаа. Хүний эрх хамгийн их зөрчигдөж байгаа шалтгаан нь улстөрчид, дарга нар хулгай хийж байгаа учраас иргэд орлогогүй, ажилгүй байгаатай холбоотой. Хүний эрхийг хамгийн их зөрчигчид нь УИХ-д байна. Энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учраас мэдэгдэл хийж байна. Миний хувьд 3 асуудлаар мэдэгдэл хийнэ. Үүнд

1. Англи улсын дээд шүүхийн шүүгч Хатан хааны зөвлөх Марк Пеллинг шүүхийн шийдвэр гаргасан байна. Үүнд 227 хэрэг дурьдагдсан байна. Үүнийг худал гүтгэлэг гэж хэн ч хэлж чадахгүй. Монгол Улсын баялгийг Ерөнхий сайд нь  өөрийн гараар бусад орны дээрэмчидтэй хийж хулгайлсан тухай шийдвэр гарсан. Үүнийг УИХ нь мэдсэн ч мэдээгүй царайлж байна.

2. Сү.Батболд бол хулгайч. Хамгийн том дээрэмчин. Хувь хүнийх нь хувь би мэдэхгүй. Мэндийн зөрүүтэй. Энэ хүн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Эрдэнэс Оюутолгой, Эрдэнэтийн үйлдвэр, төрийн өмчийн үйлдвэрийн газруудын харилцаж өөрт давуу байдалтай холбоотой мэдэгдэл гаргасан. С.Батболд Монголын ард түмний итгэлийг эвдэж, баялгийг нь хулгай хийчихээд дархан эрхээрээ далайлгаж Засгийн газрын ХЭГ болон "Эрдэнэ Оюутолгой"-д д дарамт үзүүлж, бичиг хийлгэж, нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Прокурор, АТГ, шүүхэд дарамт үзүүлж байна. Сү.Батболд хуулийн байгууллагынхныг дарамталж, гутааж байгааг хараад суух уу.

3. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн С.Батболдыг дархан эрхээс нь татгалзуулах хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт гаргасан" гэлээ.

Харин түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших эсэх сэтгүүлчийн асуултад "Би нэг л өдөр Ерөнхийлөгч болно. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэх эсэхийг эвсэл шийднэ. Намайг нэр дэвшүүлэх тал дээр дэмжиж туслаад өгөөрэй" гэлээ.

эх сурвалж buzznews.mn