БНХАУ Токиогийн олимп, Бээжингийн өвлийн олимпын тамирчдыг вакцинаар хангана

 

Синьхуа агентлаг

ОУОХ-ны 137 дугаар цахим чуулган болсон. Хурлын үеэр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах  үг хэлэхдээ: 

"ОУОХ Хятад улсын олимпын хорооноос гаргасан сайн сэтгэлийн дэмжлэгийг хүлээн авлаа. Тухайлбал, Хятад улсын олимпын хороо Токиогийн олимп, паралимп болон Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын тамирчдад КОВИД-19-ийн эсрэг вакцин хангахаар болсон. Хятад улсын олимпын хорооны дэмжлэгт бид маш талархаж байна. Энэ нь олимпийнн үнэнхүү эв нэгдлийн хамтын ажиллагааны үзэл санааг харууллаа” гэж ОУОХ-ны нийт гишүүд болон Токиогийн олимпын зохион байгуулах хороонд мэдэгджээ.

Мөн эдгээр вакциныг хоёр замаар хүргэнэ. Нэгдүгээрт, олон улсын түншийн хамтын ажиллагаагаар дамжина. Хоёрдахь нь, Хятад улстай вакцины хамтын ажиллагааны гэрээ байгуулсан улс орон, бүс нутагт шууд хүргэж өгөх болно гэсэн байна.