Б.Пүрэвдорж: ЗГ-ын хэрэгжүүлж байгаа 10 их наяд төгрөгийн хөтөлбөр эцэстээ Ерөнхий сайдыг хуулийн байгууллагад хүргэх вий

Монгол Улсын Засгийн газраас Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө баталсан. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Би өмнө нь мэдээлэл хийх үеэрээ 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн 2 их наяд төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 3 хувийн хүүтэй зээлээр олгох шалгуур өндөр байгааг шүүмжилсэн. Засгийн газар дээрх шаардлагыг багасгаж, зөвхөн НӨАТ төлөгч байх гэсэн шаардлага тавьсныг дэмжиж байна. Мөн би 500 тэрбум төгрөгийг 500 мянган залууд хүмүүжлийн хичээлд суусных нь төлөө зарцуулах гэж байгаа нь үргүй зардал гэж шүүмжилсэн. Тэгвэл үүнийг багасгаж, 5000 залууд 11 тэрбум төгрөгийн сургалт явуулахаар болсон байна. Миний гаргасан энэ хоёр шүүмжлэлийг Засгийн газар хүлээж авсанд талархаж байна.

Гэхдээ надад хэлэх зүйл бас байна. Монголбанкнаас хэрэгжүүлж буй репо санхүүжилтийг 1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсныг дэмжиж байна. Ипотекийн зээлд 3 их наяд төгрөг зарцуулахыг Монголбанкинд даалгасан.

Ипотекийн зээл бол төсвийн шинжтэй арга хэмжээ учраас Монголбанкнаас уг хөтөлбөрийг санхүүжүүлэхийг хуулиар хориглочихсон. Цар тахлын хууль хэрэгжиж дуусах хүртэл Монголбанк хариуцаж болно. Харин хуулийн үйлчлэл дууссанаас хойш төсвийн шинжтэй арга хэмжээг Төвбанк хэрэгжүүлбэл Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч дараа нь шоронд очно. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 их наяд төгрөгийн хөтөлбөр эцэстээ Ерөнхий сайдыг хуулийн байгууллагад хүргэх вий. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр манай улсын өр нэмэгдэнэ. Энэ асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх бүрэн боломжтой. Гэтэл цар тахлаар далимдуулан УИХ-ын хийх ёстой ажлыг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэж байна. 

10 их наядын хөтөлбөрийг Монголбанк санхүүжүүлэн хийнэ. Тодорхой хүүг нь Засгийн газар төсөв дээрээ авч төлнө. Иймд төсвийн тодотгол зайлшгүй хийгдэж таарна" гэсэн юм. 

Мөн ХНХЯ-наас зохион байгуулж буй 500 000 залууг мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөрийн талаар тэрбээр "500 мянган залууд хүмүүжлийн хичээл орох юм билээ. Энэ сонгуультай холбоотой хийгдэж байгаа ажил. Залуучуудын саналыг 1 сая төгрөгөөр худалдан авч байгаа гэсэн үг. МАН санаачилсан учир эхний хичээл нь энхрий хайрт нам минь гэж эхлээд, "МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжээрэй" гээд дуусах байх. Хийх ажил нь ойлгомжтой. МАН-ын цахим хуудаст магтаж бусад намыг үгүй бполгох тийм л ажлыг хийлгэнэ гэсэн юм. 

Мэдээллийг бүрэн эхээр нь доорх линкээр үзээрэй. 

https://www.facebook.com/anbuleg/videos/1150376342062520