Төв аймагт 7, Завханд 2, Улаанбаатарт 96 гээд нийт 109 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ-аас Коронавирус халдварын нөхцөл байдлын талаархи ээлжит мэдээллийг өгч байна. ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт 11.170 хүнд шинжилгээ хийснээс 109 хүнд халдвар илэрлээ.Нийт батлагдсан тохиолдлын тоо 3481 боллоо. 

Дотоодод халдвар авсан хүний тоо 2952 боллоо. Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 109 тохиолдлын 96 нь Улаанбаатарт, 7 нь Төв аймагт, Завхан аймагт 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ.  Ингэснээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлын тоо  2608 боллоо. 

Сүүлийн 24 цагт 32 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2797 боллоо.

109 тохиолдлын 104 нь ойрын хавьтал бөгөөд 95 хүнд нь анхны шинжилгээгээр, 10 хүнд давтан шинжилгээгээр халдвар батлагджээ.  Батлагдсан тохиолдлыг дүүргээр нь хэлбэл

  • Чингэлтэй дүүрэгт 6
  • Сүхбаатарт дүүрэгт 5
  • Сонгинохайрхан дүүрэгт 20
  • Баянгол дүүрэгт 21
  • Хан-Уул дүүрэгт 20

Баянзүрх дүүрэгт 24 тохиолдол бүртгэгджээ.

Мөн 10 хүний халдварын эх уурхайг тодруулах ажил хийгдэж байна. Үүнд

  • Чингэлтэй дүүргийн 6-р хороо
  • СХД-ийн 12, 20, 35
  • Хан-УУл дүүргийн 15-р хороо

Одоогоор 668 хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,