Ерөнхий сайд А.Гансүхыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж, шалгах саналыг Ерөнхийлөгчид хүргүүллээ

ҮАБЗ-ийн албан хаагчид ОХУ-д ажлын айлчлал хийх үеэрээ 20 сая ам.долларыг бэлнээр авч ирсэн талаар өнөөдөр "Өдөр тутмын сонинуудын Эрэн сурвалжлах холбоо"-ноос гаргаж тавьсан юм. Энэ асуудалтай холбоотойгоор ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх мэдээлэл хийж " Маш хариуцлагатайгаар хэлье. Энэ бол хуурамч, гүтгэлгийн мэдээлэл. Ямар зорилготойг нь одоогоор мэдэхгүй байна. Манай албан хаагчид онгоц нисэхгүй байгаа учраас машинаар явж томилолтоор ажилласан. ҮАБЗ-ийн ажлын албан үйл ажиллагаа далд хэлбэрээр явагддаг. Ямар нэгэн сурталчилгаа, PR хийдэггүй. Манай албан хаагчид албан тусгай үүрэг биелүүлэхээр ОХУ-ын Улаан-Үд хүртэл машинаар яваад буцаж ирсэн. Энэ албан хаагчид хуулийн дагуу УОК-иос бүх зөвшөөрлөө бичгээр авсан. Буцаж ирээд каринтинд орсон. Манай машин бүх гааль хяналтын байгууллагаар шалгагдсан. Машинд хууль бус их мөнгө байгаагүй, байх ч боломжгүй. Аюулгүйн зөвлөлийн гишүүд яваагүй. Манай ажлын албаны албан хаагчид явсан. Ямар шалтгаанаар явсныг хэлэх боломжгүй. Манай байгууллага албаны болон төрийн нууцыг хамгаалдаг байгууллага. Тийм учраас нууцыг зэрэглэлтэй айлчлалын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах боложмгүй. Хуулийн дагуу явагдсан гэдгийг л хэлье..." гэж мэдэгдсэн.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж, хэвлэл мэдээллээр гарч байгаа асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүллээ.

Ингээд уг албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.