А.Гансүх:  Цагдаа, хил, гааль бүгд Засгийн газрын эрх хэмжээний хүрээнд байгаа. Тийм байхад тийм тэнэг үйлдэл хийхгүй.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх мэдээлэл хийлээ. Тэрбээр ҮАБЗ-ийн гишүүд 20 сая ам.доллар оруулж ирсэн гэх мэдээллийг үгүйсгэж, энэ бүхэн улс төрийн зорилготой хуурамч мэдээлэл гэлээ.

Тэрбээр "ҮАБЗ-ийн тэргүүний өгсөн үүрэг даалгаварын дагуу та бүхэнд тайлбар хийж байна. ҮАБЗ-ийн ажлын алба бол тусгай чиг үүргийн байгууллага. Манай албан хаагчид төрийн албан хаагчийн тангаргаас гадна цэргийн тангараг өргөдөг.

Манай албан хаагчид томилолтоор ажилласан уу гэвэл ажилласан. Онгоц нисэхгүй байгаа учраас машинаар явсан. ҮАБЗ-ийн ажил далд хэлбэрээр явагддаг. Ямар нэгэн пиар, сурталчилгаа хийдэггүй. Манай албан хаагчид ОХУ-ын Улаан-Үд машинаар яваад буцаж ирсэн. Тэд хуулийн дагуу зөвшөөрлөөр явж ирээд тусгаарлагдсан. Ямар ч хууль бус мөнгө байгаагүй.

Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал, Ерөнхийлөгч, хуучин Ерөнхий сайд нарын хооронд үүссэн таагүй нөхцөл байдлын үед ҮАБЗ ийм хууль бус үйл ажиллагаа хийхгүй. Хийдэг ч үгүй. Цагдаа, хил, гааль бүгд Засгийн газрын эрх хэмжээний хүрээнд байгаа. Тийм байхад тийм тэнэг үйлдэл хийхгүй. Үүнийг хэн хийх үү гэхээр эрх мэдэлтнүүд хийдэг. Дээрх байгууллагуудыг удирдаж байгаа эрх бүхий хүмүүс, эсвэл улс төрийн хүчин хийдэг." гэлээ.

Гэхдээ хэвлэлээр гарсан мэдээлэлд дурьдагдсан 3 ажилтан нь ҮАБЗ-ийн ажлын албан хаагчид мөн гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрөв. Гэсэн ч үүнээс өөрөөр тайлбар хийх боломжгүй гэлээ.

Мөн тэрбээр шүүгч Б.Баасанцогтыг танина гэдгээ хэлэв. Энэ тухай тэрбээр "Хэвлэлээр гарсан 3Намайг Зам тээврийн сайдаар ажиллаж байх үед МИАТ-д ажилладаг өмгөөлөгч байсан" гэлээ.