ХӨСҮТ: Хоногт 108 тохиолдол батлагдаж, 1 хүн нас барлаа

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "2021.03.08-нд нийт 13.269 хүнд шинжилгээ хийснээс 108 хүнд халдвар илэрлээ. Үүнээс 3 нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд байна. Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 421 боллоо.

Үлдсэн 105 тохиолдол нь нийслэлд голомтлон гарсан голомтуудаас батлагдлаа. Үүнээс 54 нь Улсын драмын театртай холбоотой. УДЭТ-ын нэг жүжигчин халдварт өртөж, үүнийгээ мэдэлгүй орон нутагт тоглолтоор явсан байна. 119 хүнээс шинжилгээ авахад 54 тохиолдол батлагдсан.

Драмын театрын жүжигчнээс гадна 2 ч оршуулгын үйл ажиллагаатай холбоотой халдварын тохиолдол эрс нэмэгдээд байна. Мөн халдвар хамгааллын дэглэмээ сулруулсантай холбоотой байна. Шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарвал өөрийгөө халдвар авахгүй мэтээр ойлгох байдал батлагдсан тохиолдлуудаас ажиглагдаж байна.

Бусад тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын анхан болон давтан шинжилгээнээс батлагдлаа.

Завхан аймагт 2, Төв аймагт 4 тохиолдол батлагдсан хэвээр байна. Улсын хэмжээнд багц халдварын голомтод 2811 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цгат 49 хүн эмчлэгдэж, гарлаа.

Монгол Улсын хэмжээнд 3336  тохиолдол батлагдлаа. Үүнээс 2888 хүн эмчлэгдсэн байна.

Одоогоор 732 хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 2
  • Хүнд 3
  • Хүндэвтэр 68
  • Хөнгөн 659 байна.

ХӨСҮТ-д нэн хүнд оноштойгоор эмчлүүлж байсан 1 хүн нас барлаа. Энэ хүн коронавирусийн халдвар батлагдаад 21 дэх хоног  эмчилгээ хийлгэсэн. Бөөрний дутагдал, сахарын хүндрэлээр нас барлаа.

https://www.facebook.com/watch/live/?v=453808345862621&ref=watch_permalink