Д.Сумъяабазар: Хатуу хөл хорио дахиж тогтоохгүй. Иргэд сэрэмжтэй байх хэрэгтэй

Нийслэлийн онцгой комиссоос дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Мэдээллийн үеэр хотын дарга Д.Сумъяабазар:

УДЭТ-ын 54 хүнээс коронавируст халдвар илэрсэн. Энэ нь иргэд хариуцлагатай байхыг сануулж байна. Сүүлийн өдрүүдэд оршуулгын үйл ажиллагаад оролцсон 37 хүнээс, хорооллын захад ажилладаг 15 хүнээс халдвар илэрлээ. Иймд баярын өдрүүдээр аль болох олныг хамарсан хамарсан тоглолтуудыг хойшлуулах саналыг УОК-д хүргүүлж байна.  
УДЭТ-ын 54 тохиолдлын хувьд БГД-ээс 11,

  • Баянзүрх дүүргээс 17,
  • Сүхбаатар дүүргээс 6,
  • Сонгинохайрхан дүүргээс  9,
  • Хан-Уул дүүргээс 5,
  • Чингэлтэй дүүргээс 6 тохиолдол бүртгэгдсэн.

НОК-оос хоёрдугаар сарын 8-наас өндөр эрсдэлтэй, халдвар илэрч байсан хороодыг зарлаж байсан. Дээрх тохиолдлоос харахад өндөр эрсдэлтэй хороодуудаас халдвар гарч байна. ААН-үүд, ард иргэд дэглэмээ чанд баримтлах хэрэгтэй. Сандарж, тэвдэлгүй ард иргэд ухамсартай баймаар байна. Хөл хорио тавигдсанаас хойш уламжлалт найр наадам хийж байна. Үүнийгээ цаг сайхан болоход хийж болно. Ахиад хатуу хөл хорио тогтоохгүй. Гэхдээ ард иргэд сонор сэрэмжээ дээшлүүлэх хэрэгтэй.Вакцинжуулалт удаашралтай байгаа нь үнэн. Богино хугацаанд вакциныг эрчимжүүлэхийг Засгийн газраас шаардана  гэв.