Д.Нарангэрэл: Эмэгтэйчүүдийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэж, олноороо бөөгнөрөхгүй байх хэрэгтэй

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн батлагдсан тохиолдол эрс нэмэгдэж байгааг Эрүүл мэндийня амны ахлах шинжээч Д.Нарангэрэл онцоллоо.

Өнгөрсөн 24 цагт 77 тохиолдол бүртгэгдэж, шинээр халдварын голомт нэмэгдэж, эх уурхай нь тодорхойгүй 5 хүн байгаа нь эрсдэл ойрхон байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл, хэн ч халдварт өртөж болзошгүй гэсэн үг гэдгийг тэрбээр тодотгов. Иймээс Март8 баярыг өргөн хүрээнд тэмдэглэж, олноороо бөөгнөрөхгүй байхыг иргэдэд санууллаа.

Дэлхийн 110 гаруй оронд коронавирусийн дархлаажуулалт хийгдэж байна. Өдөрт 6.5-6.7 сая хүн дархлаажуулалтад хамрагдаж байна. Вакцины эхний үр дүн дэлхий дахинд гарч, коронавирусийн халдварт өртөгсдийн тоо буурч, эрчимт эмчилгээний  тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурч байгаа ч аюул ард үлдээгүй гэдгийг анхаарууллаа.