Завхан аймагт 2, нийслэлийн 6 дүүрэгт 42 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа  танилцууллаа.

Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд коронавирус халдварын нийт 3076 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 19.507 хүнд шинжилгээ хийснээс 44 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр Улаанбаатар хотод нийт 2229 тохиолдол батлагдлаа.  Мөн Завхан аймагт 2 тохиолдол батлагдлаа.

Сүүлийн 24 цагт нийслэлд бүртгэгдсэн тохиолдлыг дүүргээр нь харуулбал

  • Баянзүрх дүүрэгт 10
  • Сүхбаатар дүүрэгт 5
  • Сонгинохайрхан дүүрэгт 7
  • Хан-Уул дүүрэгт 6
  • Чингэлтэй дүүрэгт 3
  • Баянгол дүүрэгт 6

42 тохиолдлын 22  нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлуудаас илэрчээ. Харин 2 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна

Нийт халдвараар өвчилсөн 2415 хүн эдгэрлээ. Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Гурван эмнэлэгт нийт 657 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 2
  • Хүнд 7
  • Хүндэвтэр 57
  • Хөнгөн 591 байна.