УЕПГ-аас шүүгч нарын ёс зүйгүй үйлдлийг шалгаж байсан мөрдөн байцаагчдыг шалгахаар болжээ

Сүүлийн үед шүүгч нарын ёс зүгүй үйлдэлтэй холбоотой бичлэг олон нийтийн бухимдлыг хүргээд байгаа. Тодруулбал, шүүгч нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, “Парк вийв ресидэнс” орон сууцны хороололд хууль бусаар биеэ үнэлэгчдийг авсан гэх мэдээлэл гараад буй.Мөн энэ мэдэээлтэй холбогдуулан эл хэрэгт шалгуулж буй эмэгтэйчүүд болох Б.Э, Б.Ю нарын өмгөөлөгч Д.Баттулга нь тухайн хэргийг мөрдөн шалгаж буй цагдаа нарыг “Бусдад эрүү шүүлт тулгасан, эрүүгийн хэрэг мөрдөн шалгах тухай хуулийг ноцтойгоор зөрчиж нотлох баримт цуглуулсан” хэмээн буруутгаж, энэ хэргийг шалгуулах болно хэмээн мэдэгдэж байсан.

Тэгвэл уг гомдол мэдээллийн дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөн байцаагч Насанжаргал, Билгүүдэй, Анарчулуун нарыг шалгахаар болсон гэдгээ Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, УЕП-ын туслах прокурор Ц.Ариунболд мэдэгдсэн байна.