ОХУ-ын Спутник вакцины эхний ээлж өнөөдөр ирнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан Спутник Вакцины талаар мэдээлэл өгсөн. Тодруулбал, тэрбээр "ОХУ-ын Спутник Вакцины эхний ээлж Монгол Улсад маргааш /өнөөдөр буюу 2021 оны 2 дугаар сарын 26-нд/ буух бөгөөд дараагийн татан авалтууд тасралтгүй хийгдэх бэлтгэлүүд хангагдаж байна. Иргэд тун удахгүй 4 төрлийн вакцинийг сонголтоор хийлгэх боломж бүрдэж эхэллээ" гэсэн юм.