НПГ-с ХҮНИЙ ХАЛДАШГҮЙ, ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТАЛААР АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЛЭЭ

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл фэйсбүүк, сошиал орчинд иргэд, төрийн албан хаагчдын нэрийг тодорхой дурдаж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн шинжтэй мэдээ, мэдээлэл гарч байна.

Иймд Нийслэлийн прокурорын газраас Авлигатай Тэмцэх Газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газрын гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах, гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээдээс хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл гаргахгүй байх, таслан зогсоох, шалгаж тогтоох, Үндсэн хууль болон Олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдөж хамгаалагдсан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тус байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн байна.