Хэнтий аймагт хадны зургийг олж тогтоожээ

Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газарт иргэний өгсөн мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч, Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн, Аймгийн Музейн бүртгэл мэдээллийн санч, Баянхутаг сумын соёлын төвийн эрхлэгч нарын хамт 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хадны зургийг олж тогтоох ажлыг хийж гүйцэтгэлээ.

Мэдээлэл өгсөн Хэрлэн сумын иргэн Р.Ганхүүгийн гэр бүлд сайн сайхан, эрүүл энхийг хүсэхийн ялдамд нийт иргэд, малчиддаа түүх, соёлын хөдлөх болон үл хөдлөх олдвор олсон бол харъяа сумын соёлын төв болон засаг захиргааны байгууллагад мэдэгдэхийг УРИАЛЖ байна.