Олон нийтийн дундаас дахин 10 тохиолдол батлагдаж, нийт 47 боллоо

"Нэг хаалга-нэг шинжилгээ" явцын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "2021.02.18-нд ХӨСҮТ, НЭМҮТ болон орон нутаг, дүүргүүдийн салбар лабораторид 40.117 хүнд  шинжилгээ хийснээс 58  хүнд халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын ойрын болон давтан шинжилгээнээс 48 хүнд халдвар илэрлээ. Өмнө батлагдсан тохиолдлын анхны болон давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

Мөн "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 10 тохиолдол батлагдлаа. Үүнээс 2 нь шинэ тохиолдол бол 8 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. Энэ арга хэмжээний хүрээнд нийт 47 хүнийг илрүүллээ.

Батлагдсан 58 тохиолдлуудыг дүүргээр нь авч үзвэл

  • БГД-ээс 3
  • БЗД-ээс 19
  • СБД-ээс 2
  • СХД-ээс 17
  • ХУД-ээс 5
  • ЧД-ээс 12

Улаанбаатар хотод коронавирус халдварын батлагдсан тохиолдол 1712 боллоо. Сүүлийн 24 цагт аймгуудад халдвар бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод 2038 хүн өвчилсөн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17  хүн эмчлэгдэж эдгэрч гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2551 боллоо. Үүнээс 1819 хүн эдгэрлээ.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 717 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 7
  • Хүндэвтэр 84
  • Хөнгөн 625 хүн байна.

https://www.facebook.com/watch/live/?v=2946036525683956&ref=watch_permalink&t=0