Л.Энх-Амгалан: БШУЯ тендерийн, барилгын яам биш

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ажлаа хүлээн авснаас хойш олны талархлыг хүлээсэн хэд хэдэн ажлыг эхлүүлээд буй. Тухайлбал, тэрбээр 10 саяаас дээш төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиудад төрөөс олгодог хувьсах зардлыг өгөхгүй хэмээснээс гадна чанаргүй олон дээд сургуулийг цөөлөх бодлого барина гэдгээ онцолсон.

Тэгвэл тэрбээр БШУЯ-нд зарлагддаг байсан бүх тендерийг Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлж буйгаа мэдэгдлээ. Энэ тухайгаа "Боловсрол шинжлэх ухааны яам бол тендерийн яам биш. Ямар ч худалдан авах ажиллагаа, тендер, барилгатай холбоотой ажил зохион байгуулахгүй" гэсэн юм. 

Учир нь өмнө нь сургууль цэцэрлэгүүдийн барилга барих, засварлах бүх тендер, худалдан авалтуудыг Боловсрол шинжилэх ухааны яамнаас зохион байгуулдаг байсан юм. Тэгвэл энэ асуудал ийн шийдэгдэж байна. Түүнчлэн цаашдаа барилгын холбоотой асуудлыг барилыг яаманд, дулаан, цахилгаантай холбоотой асуудлыг Эрчим хүчний яаманд хариуцуулах талаар хамтран ажиллана гэдгээ сайд мөн онцолсон юм.