ХӨСҮТ: 28 хүнээс халдвар илэрч, 17 хүн эмчлүүлж эдгэрлээ

"Нэг хаалга-нэг шинжилгээ" явцын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "2021.02.16-нд 38.409 хүнд  шинжилгээ хийснээс 28  хүнд халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын ойрын болон давтан шинжилгээнээс 27 хүнд халдвар илэрлээ.

Мөн "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 1 тохиолдол батлагдлаа. Энэ арга хэмжээний хүрээнд нийт 27 хүнийг илрүүллээ. Үүнд

  • БГД-ийн 3, 12, 25 хороо
  • БЗД-ийн 26,
  • СБД-ийн 18
  • СХД-ийн 7, 39
  • ХУД-ийн 2, 4 хороо
  • ЧД-ийн 2, 6, 12 хороонд халдвар бүртгэгдлээ.

Улаанбаатар хотод коронавирус халдварын батлагдсан тохиолдол 1605 боллоо. Сүүлийн 24 цагт аймгуудад халдвар бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод 1931 хүн өвчилсөн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17  хүн эмчлэгдэж эдгэрч гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2444 боллоо. Үүнээс 1777 хүн эдгэрлээ.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 654 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 2
  • Хүнд 6
  • Хүндэвтэр 84
  • Хөнгөн 562 хүн байна.

https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar/videos/182790920288391