НӨАТ-ын урамшууллын тохирол энэ сарын 21-н буюу ням гарагт явагдана. Энэ удаагийн сугалаанд 2021.01.01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаар оролцох юм.
Иймээс иргэн та 2021.02.20-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.