00 01 УАР улсын дугаар дуудлага худалдаагаар 427 сая 450 мянган төгрөгт хүрч зарагдлаа

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаад байсан.

Энэхүү дуудлага худалдаа өнөөдөр өглөөнөөс эхэлсэн бөгөөд  03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд үргэлжлэх юм. 

Тэгвэл өнөөдөр эхэлсэн дуудлага худалдаагаар 00 01 УАР улсын дугаарыг 427 сая 450 мянган төгрөгт хүрч, зарагдлаа.