Р.Чингис Нийслэлийн Засаг даргын орлогч болж НОК-ыг удирдахаар боллоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг даргын  Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хотын даргад үүрэг болгсон гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилсон байна. 

Р.Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, 2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан юм. .