Монголбанкны Ерөнхийлөгчийн тансаглал

Дэлхий нийтэд гарсан цар тахал иргэдийн амьдралд хүндээр тусч байгаа тухай олон хүн хэлж буй. Учир нь удаан хугацаанд тавьсан хөл хорио хувийн хэвшлийнхнийг үндсэндээ сөхрүүлж ажилгүй, орлоггүй болгосон бол төрийн албаныхан тэр дундаа төсөв захирагч нарт эсрэгээрээ тансаглах боломжийг олгосоор байна. Энэ тухай ганцхан жишээ хүргэхэд иргэн Б.Цогтгэрэл Монголбанкны шилэн данснаас авсан мэдээллээ олон нийтэд хүргэсэн нь шуугиан тариад байна. Тэрбээр өөрийн цахим хуудасдаа МонголБанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь өөртөө зориулж 300,000,000 төгрөгийн үнэ бүхий фитнесийн тоног төхөөрөмжүүд авахаар тендер зарлажээ гээд http://www.Tender.gov.mn дэлгэрэнгүй мэдээлэл аваарай гэсэн байв. Тус сайтад Монголбанк 300.000.000 төгрөгөөр 

  • Суугаа гуяны 2 толгойт булчин хөгжүүлэгч
  • Гүйлтийн ЦАНА
  • Олон үйлдэлт тэмээ
  • Мөр болон цээжний 3 үйлдэлт шахалтын бля бля
  • WiFi-LCD дэлгэцтэй гүйлтийн зам зэргийг авна гэжээ. 

Үнэндээ цар тахлаас үүдэн иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч, хүнс өргөн хэрэглээний барааны үнэ цаг үеэ дагаад өсөж байгаа энэ үед төрийн албаныхан тэр дундаа төсөв захирагч нар иймэрхүү байдалтай ажиллаж, тансаглаж байгаа нь олны бухимдлыг улам ч хүргэсээр байгаа юм.