ХӨСҮТ: Элизабет хотхонд 4,

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.02.08-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд,  Дорноговь аймаг, нийслэлийн дүүргүүдийн салбар лабораторид нийтдээ 18.871 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 47 хүнд халдвар нэмж бүртгэгдлээ. Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ.

Шинээр илэрсэн иргэд нь ихэвчлэн өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байсан иргэд. Мөн шинээр гарсан голомт бол Элизабет хотхонд 4 тохиолдол, "Си жи эс" хэмээн хувийн эмнэлэгт 8 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр нийтдээ 1284 тохиолдол бүртгэгдлээ. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан иргэдээс халдвар илэрлээ. 

Ойрын хавьтал 861 хүн тусгаарлалтад байна. Хоёрдогч хавьтал 4334 хүн хяналтад байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2120, боллоо. Үүнээс 1546 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 561 хүн эмчлүүлж байна. Нас барсан 4 хүн байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 4
  • Хүндэвтэр 80
  • Хөнгөн 476 хүн байна.

https://www.facebook.com/watch/live/?v=251694019663218&ref=watch_permalink