А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 61 хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.02.05-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМТ болон Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Ховд, Орхон, Дорноговь аймаг, нийслэлийн дүүргүүдийн салбар лабораторид нийтдээ 20.853 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 61 хүнд халдвар нэмж бүртгэгдлээ.

Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Ингэснээр нийтдээ 1153 тохиолдол бүртгэгдлээ.

  • Өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэдийн давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.
  • Халдвар голомтлон гарч байгаа "Монгол шир", Гутлын цех, банк бус санхүүгийн байгууллага, Амгалан амаржих газрын хавьтлуудаас халдвар батлагдлаа.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1479 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт  19 хүн эмчлэгдэж гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1989 боллоо. Үүнээс 1449 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 527 хүн эмчлүүлж байна. Нас барсан 4 хүн байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 5
  • Хүндэвтэр 79
  • Хөнгөн 442 хүн байна.