Монголын Үндэсний бөхийн холбооныхон сар шинийн барилдааныг хоёрдугаар сарын 11-нд Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлтийг өчигдөр нийслэлийн Засаг даргад уламжилсан. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан үүнийг зөвшөөрхгүй гэлээ. Тодруулбал, тэрбээр “Цар тахлын улмаас сар шинийн баяраар бүх нийтийн хөл хорио тогтооно. Хөл хорионы үеэр нэг хэсэг нь үйл ажиллагаа явуулж, нэг хэсэг нь хоригдож байж таарахгүй, үр дүн гарахгүй.
Халдварын эрсдэл үүсгэхгүй байх нь чухал, Бөхийн холбооныхныг ойлгоно гэж бодож байна. Цар тахал буурсны дараа бөхийн барилдаан зохион байгуулах боломжтой” гэсэн юм.
Ташрамд мэдээлэхэд Засгийн газар, Улсын онцгой комиссоос хоёрдугаар сарын 11-ээс эхлэн 12 хоногийн хугацаатай хатуу хөл хориог тогтоох шийдвэр гаргаад буй юм.