Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.02.04-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМТ болон Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Ховд, Орхон аймгийн салбар лабораторид нийтдээ 14.283 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 38 хүнд халдвар нэмж бүртгэгдлээ.

Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Ингэснээр нийтдээ 1092 тохиолдол бүртгэгдлээ. Нийслэлд шинээр 2 голомт нэмж бүртгэгдсэн байна.

Өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэдийн давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

  • 5 тохиолдлын шинжилгээг судалж байна.
  • Идэвхитэй байгаа голомтууд
  • Монгол шир ХХК-тай холбоотой голомт шинээр үүслээ. Энэ голомтод 25 тохиолдол нэмж бүртгэгдсэн
  • "Х appartment" хотхонд халдвар нэмэгдэж, нийт 13 тохиолдол бүртгэгдлээ.
  • ББСБ-тай холбоотой 40 тохиолдол
  • Бэлхийн байрлалтай Гутлтын цехтэй холбоотой 26 тохиолдол
  • СХД-ийн Худалдааны төвтэй холбоотой 17 тохиолдол бүртгэгдээд байна.
  • Мөн нийтийн байруудад халдвар бүртгэгдээд байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1418 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт  32 хүн эмчлэгдэж гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1928 боллоо. Үүнээс 1430 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 485 хүн эмчлүүлж байна. Нас барсан 4 хүн байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 1
  • Хүндэвтэр 95
  • Хөнгөн 388 хүн байна.