Хөл хорионы үед ажиллах 10 байгууллага

Улсын онцгой комиссын өчигдөр (2021.2.3)-ийн хуралдаанаар сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-ээс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэхээр болсон. Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахаар шийдвэрлэснийг танилцуулж байна.

  Дээрх хугацаанд олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж, халдварыг 3-4 дахин бууруулна.  Үүнд:

 -Эрүүл мэндийн 280 баг ажиллаж, 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулна. Шинжилгээний 73 цэг байгуулж, 38 PCR төхөөрөмж ашиглан өдөрт 42 мянган шинжилгээ хийнэ. Мөн шаардлагатай газруудад хөдөлгөөнт шинжилгээний 90 гаруй цэг ажиллуулна.

ДАРААХ 10 ТӨРЛИЙН БАЙГУУЛЛАГА АЖИЛЛАНА

 -Нийтийн тээврээр зайлшгүй шаардлагатай газруудын ажилчид ажилдаа ирэх, явахдаа буюу 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчлүүлнэ. Ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ биедээ авч явна. Үүнд дараах байгууллагууд багтаж байна.

  • Цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага
  • Шатахуун түлшний хангамжийн үйл ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт түгээлт
  • Ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ
  • Хэвлэл мэдээлэл
  • Харилцаа холбоо, шуудан
  • Банкны цахим болон автомат тооцооны машины үйл ажиллагаа
  • Шуудан харилцаа холбоо
  • Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт