С.Амарсайхан: Хоёрдугаар сарын 11-ий өдрөөс 23-ны өдрийг хүртэл хөл хорио тогтооно

Улсын онцгой  комисс өнөөдөр хуралдаж нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоох, эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс болон УОК-ын дарга С.Амарсайхан нар мэдээлэл хийлээ.

Шадар сайд С.Амарсайхан "УОК-ын хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим арга хэмжээг авахаар боллоо. Хуралдаанаар уламжлалт цагаан сараар Улаанбаатарт бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын арга хэмжээг авахаар боллоо. Цар тахалтай тэмцэхийн хажуугаар эдийн засаг, эрүүл мэндийн цогц хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ цогц хөтөлбөрөө ирэх долоо хоногт Засгийн газарт өргөн барьж танилцуулна. Мөн хуралдаанаар хоёрдугаар сарын 11-ий өдрөөс 23-ны өдрийг хүртэл 12 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Цагаан сараар халдвар тархах эрсдэл өндөр байна.  Хөл хорио тогтоосон хугацаанд ажиллах шаардлагатай байгууллагын ажилтнууд QR кодоор замын хөдлөгөөнд оролцох юм.

Мөн хөл хорионы хугацаанд 420 мянга гаруй айлд ПСР шинжилгээ хийнэ. Өдөртөө 42000 шинжилгээ хийнэ. Иргэд эмнэлгийн зайлшгүй тусламж үйлчилгээ авна. 

Нийтийн тээврийн үйлчилгээ үйлчлэхгүй. Тодорхой салбарын үйл ажиллагааг явуулна. 

https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar/videos/884176225662926