ШӨХТГ: Е-баримтын сугалаа зохион байгуулах албан хаагчдаас 47 нь давхардсан тоогоор 89 удаа 3.8 сая төгрөгийн хонжвор хожжээ

ШӨХТГ-аас НӨАТ-ын Е баримтын сугалаанд шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийв. Шалгалтаар сугалааны бөмбөлөгтэй холбоотой ямар нэгэн зөрчил илрээгүй гэнэ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.БАТ-ЭРДЭНЭ:

-НӨАТ-ын сугалааны IT ажилтан 36 удаа азтан болсон гэх мэдээ гарсан. Үүнтэй холбогдуулан бид шалгалт хийлээ. Нэгдүгээрт, сугалааны бөмбөгийг гаргаж ирж буй төхөөрөмжид зөрчил илрээгүй.

Хоёрдугаарт, гааль, татвар, санхүү, мэдээллийн технологийн газрын өмнө ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа 47 албан хаагчид давхардсан тоогоор 89 удаа нийтдээ 3,838,000 гаруй сая төгрөг хожжээ. Хамгийн дээд талдаа нэг ажилчин нийлбэр дүнгээр 310 мянган төгрөг хожсон байна. Эдгээр хүмүүсийн гэр бүлийн хамаарлын хүмүүс дотор зөвхөн нэг тохиолдолд 40 сая төгрөг хожсон байна. Цаашдаа сугалааны машиныг дурын хүн ашиглахгүйгээр болгох, сугалааны тоног төхөөрөмжийг хадгалах тусгай байр гаргах, машиныг тест хийж буй бичлэгийг хадгалах, мэдээллийн технологийн аудит жил бүр оруулах, сугалаа явуулж дуусаад хонжворт хожсон хүмүүст тэр дор нь мэдээлэл хүргүүлэх зэрэг албан шаардлагуудыг манай байгууллага холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Цахим орчинд худал мэдээлэл тараасан иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж холбогдсон байсан. Манай байгууллага НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ.Мөн сугалаанд гааль, татвар, мэдээлэл технилогийн төвийн албан хаагчид болон тэдний хамаарал бүхий хүмүүс их дүнтэй хонжвор хождог асуудалд цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийхэд дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй гэнэ.

Мөн сугалаа явуулах байр болон тоног төхөөрөмжид стандарт тавих дүгнэлтийг хүргүүлжээ. Мөн аюулгүй байдалд эрсдлийн үнэлгээ хийх шаардлагатай талаар ШӨХТГ-аас албан бичиг хүргүүлжээ.

ШӨХТГ-ын мэдээллийг бүрэн эхээр нь эндээс үзээрэй. 

https://www.facebook.com/afccpmongolia/videos/246911580340154